Тавантолгойн асуудлаар мэдээлэл өгчээ
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан талтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, Ардчилсан намын бүлэг болон бие даагч гишүүд, ИЗНН-ын төлөөллүүдэд мэдээлэл өгсөн байна.
УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг цогц байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, 2010 онд зохион байгуулсан уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн шинэ нөхцлөөр явуулахад Монгол, Хятад, Японы хамтарсан консерциум шалгарсан юм.
Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Коксжих нүүрсээр зөвхөн өрсөлдөн байж дэлхийн зах зээлд өөрийн орон зайг олж авна. Өрсөлдөхийн тулд том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт гэсэн цогц бодлого баримтлах хэрэгтэй. Бидэнтэй өрсөлдөх ОХУ-ын Эльга, Мозамбикийн Моатизе болон бусад ордууд, Австрали, Индонезийн нүүрсний ордууд аль хэдийн олон тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж, урагшилсан байна. Том төсөл өөрийн онцлогтой. Түүнийг ойлгоогүйгээс бид алдаа хийсэн. Улс нийгмээрээ, хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нар бүгдээрээ нэг ойлголттой байж энэ төсөл амжилттай хэрэгжих болно” гэлээ.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:03