Бөхчүүд шатраар өрсөлдлөө

Д.Тулга / Спорт

Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан бөхчүүдийн дунд зохиогддог уламжлалт шатрын тэмцээн болж өндөрлөжээ. Тэмцээнд улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Х.Амараа, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нарын улс, аймгийн цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, гарын даа нар, бөхийн сэтгүүлчид гэсэн зургаан багаас бүрдсэн 24 шатарчин тойргоор өрсөлдсөн байна. Сэтгүүлчдийн болон аймаг, цэргийн цолтнуудын багийн оноо тэнцсэн ч хоорондох хожлоороо сэтгүүлчдийн баг тэргүүн байр эзэлж аймаг, цэргийн цолтнуудын баг удаалжээ.

Гуравдугаар байрт гавьяат эдийн засагч, чөлөөт бөхийн спортын мастер Н.Дүгэрсүрэн ахлагчтай гарын даа нарын баг орсон байна. Түрүүлсэн багийн бүрэлдэхүүнд доктор Д.Данзан ахлагчтай, сэтгүүлч Ш.Мягмар, идэвхтэн бичигч, их эмч Р.Пэрэнлэйсамбуу, Г.Цэвээн нар багтсан ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:59

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.