Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулна

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Хан-Уул дүүрэгт 2015 оны 03 дугаар сард, Баянгол дүүрэгт 04 дүгээр сард, Багахангай дүүрэгт 05 дугаар сард, Багануур дүүрэгт 09 дүгээр сард тус тус зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Харин гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг Хэв журам сахиулах алба Улаанбаатар хотын цагдаагийн газарт 02 дугаар сард, Мэргэжлийн хяналтын алба нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 04 дугаар сард, Сүхбаатар дүүрэгт 05 дугаар сард, Авто замын алба нийслэлийн Авто замын газарт 06 дугаар сард, Тээврийн алба Нийтийн тээврийн газарт 09 дүгээр сард, Газар зохион байгуулах алба Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 10 дугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт 10 дугаар сард, Үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 11 дүгээр сард тус тус зохион байгуулахыг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт даалгалаа.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед шуурхай ажиллагааг явуулах чадавхыг дээшлүүлэх, сурган дадлагажуулах “Штабын дадлага”-ыг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд 2015 оны 02 дугаар сард зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд, Гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, цаг хугацаанд нь зохион байгуулж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.