Үндсэн хуулийн цэцтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа

Д.Тулга / Улстөр

Өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн өдөр. Одоогоос 23 жилийн тэртээ АИХ-ын 429 төлөөлөгч 76 хоногийн турш хуралдаж зүйл бүрийг нарийвчлан хэлэлцсэний эцэст 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан түүхтэй. Үндсэн Хуулийг 1992 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон юм. Энэ хугацаанд 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд долоон зүйлд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Монгол Улс өмнө нь 1924, 1940, 1960 онуудад Үндсэн хууль баталж байсан түүхтэй. Үндсэн хуулийг хэрхэн нэрлэх талаар нийт 74275 иргэний саналыг хүлээн аван шийдвэрлэж байжээ. Их цааз, их засаг, тулгуур хууль, язгуур хууль гэсэн саналуудаас хамгийн их буюу 59960 хүний саналаар Үндсэн хууль хэмээн нэрлэгдсэн.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хэмээн овоглож байсан газрууд Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Монгол Улсын гэж нэрлэгдэх болсон.

Монгол Улсын Үндсэн хууль Солонгос Герман франц, хятад Англи Орос Япон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна.

Харин өнөөдөр дэлхий даяар зуу гаруй үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд зарим нь зуу гаруй жилийн өмнө батлагджээ. Дэлхий дээрх хамгийн урт настай Үндсэн хуульд 1787 онд батлагдсан АНУ-ын Үндсэн хууль, 1814 оноос хэрэгжсэн Норвегийн үндсэн хууль, 1831 оноос хэрэгжсэн Бельгийн үндсэн хууль багтана. Ихэнх орнуудын Үндсэн хууль дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон байдаг. Улс орнуудын Үндсэн хууль тухайн орныхоо үндэсний болон нийгмийн түүхийн шашны гээд онцлог байдлуудыг тусган эв нэгдэл үзэл санааг илэрхийлж байдаг.

Дашрамд өгүүлэхэд “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн оролцогчид Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Үндсэн Хуулийн Цэцтэй хамтран өрнүүлсэн хэлэлцүүлгийг нэвтрүүлэг өнөөдөр үзэгчдийн хүртээл болох юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.