Хятад иргэдийн аминд хүрсэн этгээдүүд Оросын хил давах гэж байжээ

Д.Тулга / Хууль

tsagdaaГадаадын хоёр иргэний аминд ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 11-ний 23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн орон сууцанд хоёр иргэн гадны нөлөөтэй амиа алдсан байдалтайгаар олджээ. Улмаар цагдаагийн шуурхай бүлэг нотлох баримтыг үндэслэн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан нь тогтоогдсон байна.

Хятад иргэдийн аминд хүрсэн хэргийн сэжигтнээр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 26 настай Г гэгчийг баривчлаад байгаа юм. Мөн түүнтэй хамт хэргийг үйлдсэн хэмээн гурван хүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Тэдний хоёрыг Улаанбаатар хотоос, хоёрыг нь Дарханаас саатуулсан бөгөөд ОХУ-ын хилийг давахаар төлөвлөж байсан талаар эх сурвалж мэдээлж буй юм. Амиа алдсан иргэдийг БНХАУ-ын иргэд байсныг шинжээчдийн дүгнэлтээр тогтоогоод байгаа. Гэхдээ хохирогчид бичиг баримт байхгүй байсан тул Хятадын консултай холбогдож бичиг баримтынх нь хуулгыг авчруулан баримтжуулжээ. Одоогоор гэмт хэрэгтнүүд ямар шалтгаанаар тэдний аминд хүрсэнийг тодруулахаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.