Хөвсгөл, Булганы загасчид замдаа саатаж, тэмцээнээсээ хоцорчээ

Д.Тулга / Спорт

МЗСХ, Дарханы загасчлалын спортын холбооноос энэ оны Мөсний загасчлалын УАШТ-ийг өнгөрсөн сарын 27, 28-нд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодруулжээ. Тэмцээнд нийслэлийн дүүргүүдээс гадна Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сумдын 43 тамирчин оролцож загасчлах ур чадвар, техник, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Булган, Хөвсгөл аймгийн загасчид бүртгүүлсэн боловч цаг агаарын таагүй нөхцлөөс шалтгаалан замдаа цасанд боогдон тэмцээнд амжиж ирээгүй байна. Энэ оны мөсний загасчлалын улсын аваргаар "Хадран" клубийн тамирчин Г.Билгүүн шалгарсан бол "Яргай" клубийн тамирчин С.Энхтулга удаалж, гутгаар байрт "Яргай" клубийн тамирчин И.Алтангэрэл нар тус тус шалгарчээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.