Японы тамирчин “Би хулгай хийгээгүй” гэж мэдэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн спортын наадмын үеэр солонгос сэтгүүлчийн камерыг хулгайлсан хэргээр Япон улсын шигшээ багийн тамирчин Томито Нао саатуулагдсан билээ. Усанд сэлэлтийн тамирчин тэрээр хэрэг гардаг өдөр аваргын төлөөх тэмцээн үзэж байхдаа нэгэн солонгос сэтгүүлчийн суудал дээрээ түр орхисон камерыг хулгайлсан хэрэг үйлдсэн мэдээлэл цацагдаж байв. Тухайн үед нууц камераар шүүн, түүнийг саатуулсан боловч тэрээр сая воны торгууль төлөн эх орондоо түр буцжээ. Тэрээр Японд очуутаа камер хулгайлаагүй, намайг гүтгэж байна гэсэн мэдээлэл бүхий хэвлэлийн хурал хийлгэсэн аж.

Өчигдөр Инчон хотод болсон анхны шүүх хуралд оролцсон тамирчин Томито Нао, хулгай хийгээгүй гэдгээ дахин мэдэгджээ. Түүнд холбогдох хэргийн хоёр дахь удаагийн шүүх хурал сарын дараа болох юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.