Тэнүүчлэн амьдардаг иргэдийг нийгэмшүүлэх зардлыг шийдвэрлэв

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/188 дугаар захирамж гаргаж, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. "Эгэл амьдралын мөр" ТББ, "Эрчүүд, эрүүл гэр бүл" ТББ, "Заюу-Тайж" ТББ, "Зөв амьдрах ухаан" ТББ-ын байр, үйлчилгээ, урсгал зардал, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын сургалтын зардалд нийт 100 080 000 төгрөгийг зарцуулна.

Тус хөрөнгийг зарцуулахдаа төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газарт үүрэг болголоо. Харин дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТЭНЭМЭЛ, ГЭР ОРОНГҮЙ ИРГЭДИЙГ
НИЙГЭМШҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД
ҮЗҮҮЛЭХ САНХҮҮЖИЛТ

Төрийн бус байгууллагын нэр

Зардлын нэр

Нэг хүнд ногдох зардал

Хүний тоо

Хугацаа /өдөр/

Санхүүжилт /төгрөг/

1

"Эгэл амьдралын мөр" ТББ

Байр

4000

29

90

10 440 000

Бусад үйлчилгээ

5000

13 050 000

Нийт

9000

29

90

23 490 000

2

"Эрчүүд, эрүүл гэр бүл" ТББ

Байр

4000

19

90

6 840 000

Бусад үйлчилгээ

5000

8 550 000

Нийт

9000

19

90

15 390 000

3

"Зөв амьдрах ухаан" ТББ

Байр

4000

50

90

18 000 000

Бусад үйлчилгээ

5000

22 500 000

Нийт

9000

50

90

40 500 000

4

"Заюу-Тайж" ТББ

Байр

4000

20

90

7 200 000

Бусад үйлчилгээ

5000

9 000 000

Нийт

9000

20

90

16 200 000

5

Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар

Сургалт хичээл бичиг хэргийн зардал

500 000

Соёл урлаг спортын өдөрлөг

1 000 000

Эрүүл мэндийн үйлчилгээ

1 000 000

Сургалт сурталчилгаа

1 000 000

Унааны зардал

1 000 000

Нийт

5 000 000

Нийт зардлын дүн

108

90

100 080 000


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.