Төсвийн тодотголыг эцэслэн батлав

Д.Тулга / Улстөр

uih

УИХ өчигдөр цаг сунган хуралдаж төсвийн тодотголыг баталлаа . 2015 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхээр байгааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны танилцуулгад дурьдсан. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг оруулаад байна. Үүнд:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум төгрөгөөр,

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбумаар,

-Өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбумаар,

-Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.

-Улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг,

-Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй хийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум,

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцжээ.

- Улсын төсвийн урсгал зардлыг улстөрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулжээ.

-Хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хассан байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.