Бельги улсад террорист халдлага болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

beligi

Өнгөрсөн шөнө Бельги улсын өмнөд хэсэгт цагдаагийн байрны гадна буун дуу гарчээ. Франц улсад болсон аймшигт халдлагаас үүдэн хил залгаа улсууд ч мөн сэрэмжтэй байгаа. Бельгийн ерөнхий прокурор Эрик Ван хэлэхдээ “Террористууд цагдаагийн байр руу халдахыг эртнээс төлөвлөж байсан бололтой. Шөнө дунд Verviers руу дайрч цагдаа нарын өөдөөс гал нээсэн. Цагдаагийнхан сонор сэрэмжтэй ажиллаж байсан учраас хоёр сэжигтэн буудалцааны үеэр амиа алдсан” гэжээ. Амиа алдсан этгээдүүд Сирийн босогчидтой хамааралтай байж магадгүй талаар албаныхан мэдээлсэн байна. Терроризмын эсрэг ажллагаанууд Брюссель хотноо үргэлжилж байна. Мөн өчигдөр Zaventem хотын ойролцоо сэжигтэй хоёр исламын шашинтай иргэнийг баривчилсан байна.

beligi

Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишелийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “ Бид иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилласаар байх болно. Дахин ийм халдлага болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хотыг айдаст автуулж буй зүйлсээс иргэдээ хамгаалах нь Засгийн газрын үүрэг” хэмээжээ.

Т.БАТСҮРЭН

beligi


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:18


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.