Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

Д.Тулга / Эдийн засаг

хгбйлбй" height=

Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний хоёрдугаар сард 19.5 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний хоёр сард 290.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 158.9 сая ам.долл буюу 26.7 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 93.0 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 35.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмжийнх 8.0 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүнийх тус бүр 6.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ныхон хэллээ. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 151.5 сая ам.доллар буюу 24.7 хувиар буурахад машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 42.1 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 34.0 сая ам доллар, эрдэс бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 14.0 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь нэг талаар импортын хэрэглээ буурсныг, нөгөө талаар үндэсний үйлдвэрлэл сэргэх боломж байгааг харуулав.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.