Москва-Бээжинг холбосон төмөр замыг Монголоор дайруулах талаар дахин яригдаж эхлэв

Д.Тулга / Эдийн засаг

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бүтээн байгуулалтуудын нэг бол яах аргагүй хоёр том гүрнийг холбосон өндөр хурдны галт тэрэгний зам юм. Уг төмөр зам тавигдсанаар зөвхөн Хятад, Орос гэлтгүй манай улс болоод Ази, Европын хөрш зэргэлдээ улс орнуудад ч мөн эдийн засаг, аялал жуулчлалын таатай нөхцөл бий болно. Хятад, ОХУ-ын хувьд жил ирэх тусам эдийн засаг, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж байна. Өнгөрөгч есдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар уулзалтах үеэрээ Москва, Бээжин хотуудыг холбосон өндөр хурдны 7000 мянган км төмөр зам тавих тухай хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурсан.

tumur za

-ТӨМӨР ЗАМ МОНГОЛООР ДАЙРВАЛ УУЛ УУРХАЙ ЯРИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО-

Нийт зардлын хувьд 230 тэрбум орчим ам.доллар болох бөгөөд дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замаас гурав дахин урт байх юм. Өмнө нь Москвагаас Бээжин рүү Транс-Сибирийн замаар найм хоног орчим зорчдог байсан бол тус төмөр зам тавигдсанаар хоёр хоног зорчих аж. Өөрөөр хэлбэл цаг хугацааны болоод эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын хувьд илүү шинэ түвшин нээгдэж байна гэж ойлгож болно. Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Энэ нь зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой болно гэсэн үг. Манай улс нь ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон юм. Энэхүү төмөр зам манай улсаар дайран өнгөрвөл Хятад болон ОХУ-ын хувьд эдийн засгийн хувьд хэд дахин хэмнэлттэй бөгөөд манай улсад аялал жуулчлалын томоохон гарц нээгдэхээс гадна одоогийн Оюутолгойгоос жилдээ орж ирдэг ашгаас 20 дахин их хэмжээний ашгийг манай улсын төсөвт оруулж ирэх боломжтой болно гэсэн анхан шатны тооцоог гаргаад байгаа.

misharin

-ОХУ-ЫН ЗҮГЭЭС МОНГОЛООР ДАЙРУУЛАХ ЭСЭХ ТУХАЙД САНАЛ ХУВААГДЖЭЭ-

Оросын төмөр зам нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Александр Мишарин өнгөрсөн сарын сүүлчээр Красноярск хотод зохион байгуулагдсан эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон байна. Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Москва-Бээжинг холбосон хурдны галт тэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжтой” гэсэн юм. Учир нь энэ нь эдийн засгийн хувьд хоёр орны харилцаа холбоог сайжруулах, зардлын хувьд хэмнэлттэй зэрэг хэд хэдэн давуу талтай аж. Мөн Александр Мишарин хэлэхдээ “Бид энэ чиглэлд ирээдүйн хандлага тогтохыг үгүйсгэхгүй байгаа. Төмөр замын өндөр хурдны сүлжээнд Монгол Улсыг оролцуулсан Транс-Сибирийн Бээжин хүрэх сүлжээ бий болгох боломж байгаа гэж харж байна” гэжээ. Одоогийн байдлаар тус төмөр замын хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ерөнхий тов гараагүй байгаа бөгөөд манай улсад том боломж бий хэмээн Александр Мишарин онцолсон байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.