Д.Солоон начны нэрэмжит барилдаан болно

Д.Тулга / Спорт

buh

Увс аймгийн Увснуур дэвжээнээс нутгийнхаа улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдааныг сар бүр зохион байгуулдаг билээ. Сүүлийн үед энэхүү барилдаанаа МҮБХ-той хамтран Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сард улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу нарын нэрэмжит, 12-р сард Ц.Лхамаа начны нэрэмжит барилдаануудыг зохион байгуулсан.

Тэгвэл энэ сард Увсын домогт долоон харын нэг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын начин Дүгэрийн Солоон агсны нэрэмжит барилдаанаа явуулах гэж байна. Барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглох бөгөөд нэгдүгээр сарын 18-ны ням гарагт 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.