“Багануур” компани 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

Д.Тулга / Эдийн засаг

nuursМонголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Багануур” компани өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 2009 онд алдагдлын хэмжээ нь 9.1 тэрбум төгрөг давж байсан тус компани 2010 онд найман тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнээс хойш дөрвөн жил дараалан санхүүгийн тайлан нь алдагдалтай гараад байгаа аж.

Хувьцааны сүүлийн нэг жилийн дээд ханш 4500 төгрөг байсан бол зургаан сарын дотор 2231 төгрөг болж, хоёр дахин буурчээ. Монгол Улсын Засгийн газар тус компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшиж байгаа бол 21.1 хувийг “Монголын нүүрс” корпораци, үлдсэн хувийг бусад хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.