Монголчуудын эрх ашгийг гадаадад төлөөлөх байгууллагагүй байна

Д.Тулга / Хууль

pur

Есөн жилийн өмнө С.Шаарийбуу гуайн охиныг Малайзад хэрцгийгээр хөнөөсөн. Олон жил ужгирсан энэ асуудлын шүүх хурал сая болов. Гэмт этгээдийг цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн мэдээ дуулдаж байна. Гэхдээ бид энэ бүхнийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болоод тэндээс ирсэн захидлаар л мэдлээ.

Уг нь манай Гадаад хэргийн яамны Консулын газар байх­даа их ажил хийдэг байсан юм байна. Энэ хэлтэс гадаадад байгаа монгол иргэддээ анхаарал тавьж, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг байсан. Гэвч учир мэдэхгүй шинэ сайд Гадаад хэргийн яамд очингуутаа Консулын албаны 40-өөд хүнийг нэг дор халчихаж байна. Шинэ сайд "Манай фракцийн хүн биш" гэсэн нэрээр энэ албыг тэр чигт нь байхгүй болгочихсон. Ингээд гадаад улс орнуудад Монгол Улсын иргэдийн эрх хэрхэн яаж зөрчигдөж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй, таг сууж байна. Дам сургаар сонсоход Малайзад байх Монгол Улсыг төлөөлсөн өргөмжит консул нь Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хуралд очоогүй сурагтай.

Гадаад дахь иргэдийнхээ төлөө ажилладаг байсан Консулын байгууллага "татан буугдсан"-аар ГХЯ-ны бүх ажил доголдож, монголчуудын эрх ашиг дэлхийд хөндөгдөж эхэллээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үүнд ноцтой том алдаа гаргалаа. Түүний толгойлсон ГХЯ-ны ажил нь урагшгүй эхэллээ. Ер нь ч тэгээд өөрийн намын 40 хүнийг ажилгүй болгодог энэ том толгойтой гишүүнээ Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн яриа дуулдаж байна. Улмаар түүнээс Ардчилсан намын 40 гишүүний ажлыг нэхэх талаар ярьж магадгүй юм гэлцэж байна лээ. Хэдийгээр энэ нь батлагдаагүй ч намын гишүүдийн дунд яригдаж байгаа мэдээлэл юм.

Л.Пүрэвсүрэнг анх энэ салбарын сайдад тавигдахад нь тааламжгүй этгээдгэгдэж байсан. Тодруулбал, сайд нарын томилгооны асуудлаар хуралдаж байсан УИХ-ын нэгдсэн чуулган дээр Д.Хаянхярваа гишүүн түүнийг "Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч таныг Европын холбооноос тааламжгүй хүн гэж тодорхойлсон. Тамхи тээвэрлэдэг гэх мэтийн асуудлууд дуулддаг" гэж хэлж байсан билээ.

М.МӨНХ

www.DNN.MN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.