Шинэ спортын төв ордон барих санамж бичигт гарын үсэг зурлаа

Д.Тулга / Нийгэм

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Спортын төв ордонг шинэчлэн барих санамж бичигт “Буянт-Ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшн” компанитай гарын үсэг зурлаа. Монгол улсад цорын ганц Спортын төв ордонд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв болон Жудо бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо, Боксын холбоо, Хүндийн өргөлтын холбоо, Гимнастикийн холбоо, Оюутны спортын холбоо, Паралимпийн хороо гэх төрийн бус байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулдаг.

Спортын төв ордны барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2 удаа гаргасан ч үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашигласаар ирсэн билээ.

Шинэчлэгдэх Спортын төв ордон нь 50 м усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, эдгээр тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албан тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.