Даамын УАШТ үргэлжилж байна

Д.Тулга / Спорт

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний зургаа, долоодугаар өргийн тоглолтууд Баянзүрх дүүргийн Ботаникын эцэст байрлах "Бадмаараг" төвд болж буй юм.

Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Монгол улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер өрсөлдөж байгаа юм. Мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна. Маргааш тэмцээний сүүлийн хоёр өргийн тоглолт болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх есөн даамчин тодрох юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ирэх гуравдугаар сард болно.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.