Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа Улаанбаатарын цагийг баримтлана

Д.Тулга / Эрүүл мэнд

Монгол Улсын гурван сая дахь иргэн тодрох хугацаа ойртсоор байна. Өчигдөр энэхүү ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийнхэн хуралдсан байна. Улмаар гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад гурван сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа. Энэ 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хүн амтай байсан. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж гурван сая дахь иргэнтэй болно гэж мэдээллэв. Одоогоор шинээр төрсөн хүүхдийг Үндэсний статистакийн хороонынхон долоо хоногоор нь бүртгэн нэгтгэж байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:45:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:45:02

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.