Боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Д.Тулга / Спорт

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд эхэллээ. XX-р зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит УАШТ энэ сарын 24-нийг хүртэл Спортын төв ордны "А" зааланд явагдана. Тэмцээн эрэгтэй 10, эмэгтэй найман жинд болж улсын аваргууд тодорно. Өнөөдөр болон маргааш 14:00 цагт урьдчилсан тулаанууд явагдах бол тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 15.00 цагт болох аж. Харин 19, 20-ний өдрийн 14:00 цагаас урьдчилсан тулаанууд болж, 21, 22-ний өдрүүдэд хагас шигшээ тулаан үргэлжлэх юм байна. Шилдгүүд тодрох шигшээ тулаанууд 23, 24-ний 14:00 цагт явагдаж, тэмцээний аваргууд шагналаа гардах юм. Энэ жилийн УАШТ-ий нэг онцлог нь 18 настай тамирчид өрсөлдөх эрхтэй болсон юм.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.