СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сурагчдад сорж хэрэглэдэг донтуулах зүйлс заржээ

Д.Тулга / Боловсрол

sigarЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбогдуулан зарим сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг тараасан байна. Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр “Үй цай” дунд сургуулийн сурагчдын эцэг эхийн хурал болжээ. Тус хурал дээр тараасан сэрэмжлүүлгийг бид сэрэмжлүүлэг болгон уншигч танаа хүргэж байна.

Сэрэмжлүүлэгт “Фейсбүүкээр дамжуулан дам замаар бага болон өсвөр насны хүүхдүүд “Электрон тамхи” нэртэй сорж хэрэглэдэг хорт зуршилд донтуулах зүйлийг зарж борлуулан, түүнийг нь бага насны хүүхэд худалдан авч хэрэглэсэн, дамжуулсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн өвлийн амралтын хугацаанд болон бусад амралтын үеэр хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк, ойр дотны найз нөхөд, мөн орой үдэш уулзаж буй хүмүүст нь хараа хяналт тавьж, өөрийн хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. “Үй цай” сургуулийн захиргаа 2015.01.09” гэжээ.

Хорт зуршилд автуулах зорилготой сорж хэрэглэдэг донтуулах зүйлсийг 6000 төгрөгийн үнээр зарсан мэдээлэл байна. Цагдаагийнхан энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг сэжиглэн шалгаж байгаа гэж эх сурвалж хэлэв.

Таны хайртай хүү, охин чинь хорт зуршилд автах, улмаар элдэв гэмт хэргийн золиос болох аюул ойрхон байгааг дээрх сэрэмжлүүлэг баталж байна. Эцэг эхчүүдээ сэрэмжилцгээе! Энхрийлж өсгөсөн үр хүүхдүүдээ хамгаалцгаая!

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:25


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.