“Торгоны зам” цогцолборын нээлт боллоо

Д.Тулга / Нийгэм

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” баримлын цогцолбрын нээлтийн ажиллагаа боллоо. Уг ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран хийж буй ажээ.

“Торгоны зам” цогцолборт нийт таван жингийн тэмээ байхаар төлөвлөжээ. Харин өнөөдөр баримлын эхний тэмээ баригдсан бөгөөд үлдсэн дөрвөн тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин үүсгэж хөвөөгөөр нь цэцэг тарин, гэрэлтүүлэг хийн, сандал сүүдрэвч байрлуулж иж бүрэн тохижилтын ажил хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй.

Жингийн цувааг уран барималч Ё.Далх-Очир урлажээ. Тэрээр “Монгол ёс заншил түүхэн уламжлалыг барималдаа шингээн урлаж байгаа бөгөөд ачаатай тэмээ нийслэлийн төв рүү алхаж байгаа нь эд баялгийг эх орондоо авчирч буйн билэгдэлтэй. Тэмээ хүч тэнхээтэй, холын замд тэсвэртэй таван хошуу малын нэг. Тиймээс ч эх орныхоо хөгжил дэвшил, түүхэн соёлыг харуулахыг зорьсон юм” гэв.

Монголчууд анх Ази Европыг холбосон олон улсын худалдаа, соёлын олон талт харилцааг хөгжүүлсэн нь түүхэнд “Торгоны зам” нэрээр алдаршин үлдсэн юм.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.