Францад амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

osol FranchФранц улсад ажиллаж, амьдарч байсан дөрвөн монгол залуу зам тээврийн осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Нас барсан гурван иргэн гэр бүлийн хамт, нэг нь ганцаараа амьдарч байсан аж. Гадаад харилцааны яам болон Парист суугаа Элчин сайдын яам талийгаачдын ар гэрийнхнийг хүлээн авч, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа гэв.

Тухайлбал, нас барсан иргэдийн ар гэрийнхэнд Францад зорчих виз авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Осолд орсон иргэдийн задлан шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Урьдчилсан байдлаар авсан мэдээллээр талийгаачид осолд орох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдэгдээд байгаа юм.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:53

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.