Баярын өдрүүдэд 397 нярай мэндэлжээ

Д.Тулга / Нийслэл

Амралтын өдрүүдэд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 17.00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллажээ.

Шүд, эрүү нүүрний төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-17 цагийн хооронд ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлсэн байна. Хариуцлагатай жижүүрийн мэдээгээр дээрх өдрүүдэд нийслэлд 397 хүүхэд мэндэлж, 6218 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн төвүүдээр 8835 иргэн үйлчлүүлж, түргэн тусламжийн 7081 дуудлага иржээ. Баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа, доголдол, архины болон хоолны хурц хордлого гараагүй байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.