“Бөхийн баяр” цуврал барилдаан эхэллээ

Д.Тулга / Спорт

bohБилгийн тооллын ХҮII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдөр сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэж байна

Ингээд “Бөхийн баяр" цуврал барилдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Өсвөр бөхийн барилдаан хоёрдугаар сарын 17-ны 14.00 цагт

Бүртгэл хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагаас эхлэх ба барилдаанд 1998.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан хоёрдугаар сарын 17-ны 14.00 цагт

Бүртгэл хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 14-ний 14.00 цагт

Бүртгэл хоёрдугаар сарын14-ний 10.00 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 14.00 цагт

Бүртгэл хоёрдугаар сарын 15-ны 10.00 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 18-ны 14.00 цагт

Бүртгэл хоёрдугаар сарын 17, 18-ны 10.00 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.