Газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн хяналт шалгалт үргэлжилж байна

Д.Тулга / Эдийн засаг

neftШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2 тоот удирдамжийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийн байдлыг судлан, уг үнэ тогтоосон үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Уг хяналт шалгалтын хүрээнд тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуй эрхлэгч болон Газрын тосны газарт 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр холбогдох мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичиг хүргүүлжээ. Үүний дагуу Газрын тосны газар, Ойн бирж ХХК, Тэс петролиум ХХК, Жаст Ойл ХХК, Петровис трейдинг ХХК-иудаас холбогдох мэдээллийг ирүүлсэн байна. Энэ дагуу ажлын хэсэг бичиг баримтуудыг судлах ажил явагдаж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.