Ц.Баатарсайхан: Үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжээд өгөөч

Д.Тулга / Эдийн засаг

яам

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа өнөөдөр Монголын тариаланчдын холбооны төлөөлөл болон гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж санал бодлыг нь сонслоо.

ОХУ-аас улаанбуудай импортлоно, импортлохгүй гэх асуудал нэлээд хугацаанд маргаан дагуулсан. Уг асуудлаар тариаланчид Р.Бурмаа сайдад албан бичиг хүргүүлсний дагуу өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Гурил үйлдвэрлэгчдийн төлөөллөөс Улаанбаатар гурил компанийн захирал Ц.Баатарсайхан, Талх чихэр ХХкомпанийн технологич Л.Янжин, Газар тариалангийн холбооны тэргүүн Ч.Пэрэнлэй нар өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирж саналаа бодолоо илэрхийлсэн юм.

Л.Янжин: Манай улсад энэ салбарт бодлогоор зохицуулах олон асуудал бий. Дэлхий нийтийн ямар стандарт байдаг түүнийг дагаж мөрдсөөр бид өдийг хүрсэн. Муу буудай боловсорсон бол муу гурил л гарна. Тиймээс чанарыг нь сайжруулах буудай бидэнд хэрэгтэй байна. Яам бол бодлогоор нь зохицуулж өгөх хэрэгтэй. Тариаланчид сайн буудай тарихдаа л анхаарах ёстой шүү дээ. Урьд нь Социализмын үед Хүнсний комисс гэж байсан. Туршилтын баг ажиллаж буудайнаас дээж авч танилцуулдаг байсан. Харин одоо ийм зүйл алга.

Ц.Баатарсайхан: Яам дэндүү удаан, хөшүүн байна. Бид дэлхийн жишигт нийцсэн шаардлага, хүсэлтийг л яаманд тавьдаг. Түүнээс биш онцгой, илүү зүйл хүсээгүй. Төр засаг бидний харж үзээч гэж гуйгаагүй. Гол нь биднийг бодлогоор дэмжээд өгөөч л гэж хүсээд байгаа юм. Үйлдвэрүүд цөөн байна гэсний дагуу өнөөдөр бид хэд хэдэн үйлдвэр барьсан. Гэтэл эргээд биднийг ингээд бодлогогүй төр нь балагт унагаад байх юм бол бид яаж үйлдвэрлэлээ явуулах вэ. Үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцлийг хангаж өгөхгүй байна. 2008 оны гашуун туршлага бидэнд бий. Дотооддоо буудайгүй болж ОХУ-аас 30 мянган тонн буудай авч гурилын үнэ өсч байсан гашуун түүх бий шүү.

Р.Бурмаа: Бид тариаланчдын болоод үйлдвэрлэгчдийн саналыг сонслоо. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс эхний удаад 20 мянган тонн буудайг оруулж ирэхийг шийдвэр гаргасан. Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг гаргаж ажиллах болно” гэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.