Хүний амь хөнөөсөн гэх этгээдэд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Д.Тулга / Хууль

huuli"Сод монгол" группийн ерөнхий захирал Ц.Анандбазарын хүүгийн амь насыг хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, цагдан хоригдож байсан н.Батнямд холбогдох хэргийг өнгөрөгч баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийгдсэн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна. н.Батнямд прокуророос хүнийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар алсан буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг сөхвөл, "Сод монгол" группийн Ц.Анандбазарын том хүү 17 настай Ц нь 2013 оны наймдугаар сарын 7-ны лхагва гаригийн 23.00 цагийн үед бусдын гарт амиа алдсан. Тэрээр тухайн үед Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдаж, хамт явсан залуусын нэг нь Ц-гийн цээж болон хэвлийн тус газарт хутгалж, амийг нь егүүтгэсэн гэж мэдээлдэг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.