Испанид “Шарли Эбдо”-д халдсантай ижил хэрэг гарах дөхжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

lgal

Францын Парис хотноо болсон “Шарли Эбдо”-д халдсан хэргээс хойш хөрш зэргэлдээ хэд хэдэн улсад ижил төрлийн хэргийг зохион байгуулах гэж байсныг цагдаагийнхан таслан зогсоосон билээ. Тухайлбал, Бельги улсын цагдаагийн байр луу гэмт этгээдүүд террорист халдлага хийх гэж байсныг цагдаагийн хүчнийхэн зогсоогоод байгаа.

lgal

Өнгөрөгч амралтын өдрөөр Испани улсын хойд хэсэгт алан хядах ажиллагаа явуулах гэж байсан дөрвөн этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна. Сэжигтэн этгээдүүд Морокко улсын иргэд байжээ. Тэд амиа золиослон халдлага үйлдэх гэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн талаар Испанийн эрх баригчид мэдээлсэн юм. Уг хэргийн нөхцөл байдал Францад болсон “Шарли Эбдо”-гийн хэрэгтэй тун төстэй байсан аж. Сэжигтнүүд лалын шашинтнууд байсан төдийгүй алан хядах Аль Кайда бүлэглэлтэй холбоотой байж магадгүй юм байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.