Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийж буй төрийн айлчлалын гэрэл зургуудаас

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийж байгаа билээ. Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн ордны угтах ёслолын талбайд албан ёсоор угтан авсаны дараа хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтыг хийсэн байна. Мөн хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийжээ.

Өчигдөр манай улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех болон Чех Улсын Засгийн газрын дарга Бохуслов Соботка нар бараалхсан байна. Дараа нь тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийж буй төрийн айлчлалын гэрэл зургуудаас хүргэж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.