Өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьтай тэнцүүлнэ

Д.Тулга / Улстөр

Chuulgan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг бол өрийн тааз юм. Өрийн таазыг нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралыг давах боломжтой хэмээн Их эвслийн Засгийн газар үзэж байна. Гэсэн ч үүнд хоёр талын байр сууриар хандаж байлаа. Энэ оны байдлаар өрийн таазыг 60 хувьд хүргэх саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Ингэснээр ирэх онд 50 хувь, дараагийн онд 40 хувь гэх зэргээр бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж, Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.

davaasuren

Ц.Даваасүрэн: Өрийн тааз нэмэгдэж байгааг байнгын хорооны хуралдаан дээр тодорхой ярьсан. Төсвийн тодотголын номд өнөөдөр өрийг 11,4 их наяд буюу ДНБ-ний 53 хувьтай тэнцэж байна гэсэн. Ингээд 1,2 их наядаар нэмэгдэхээр ДНБ-ний 58 хувьд хүрэхгүй байгаа юм. Зээлийн ашиглалтыг Хүний хөгжлийн сан зэрэгт зарцуулагдахаар байна. Үүнээс 200 нь ямар бонд вэ?

сангийн сайдСангийн сайд Ж.Эрдэнэбат: Санхүүгийн тооцоолол дандаа хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хийгддэг. Манай улсын өр маш олон зүйлийг нэгтгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бидний урьдчилсан тооцооллоор 53 хувьтай байна. Энэ төсвийн хувьд бодит байдал руу нийцүүлэхээр таналт хийгдсэн. Төсвийг алдагдалгүй батална гэвэл дахин 900 тэрбум төгрөгийг танахаар байгаа. Нийтдээ Засгийн газрын дотоод үнэт цаасаар 1,1 их наяд төгрөгөөр өр нэмэгдэж байгаа. Төсвийн алдагдал, хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор уг өрийг нэмж байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх 355 тэрбум төгрөг байгаа. Явцын дунд санхүүжилтээ авах төсөл. Үүгээр ч мөн улсын өр нэмэгдэхээр байна. Түүнээс бус Засгийн газар гаднаас зээл авах зэргээр өрийн босго нэмэгдүүлэх асуудал байхгүй. 900 орчим тэрбум гэдэг бол төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулагдсан.

ulaanЧ.Улаан: Би өрийн хязгаарыг өөрчлөх саналыг дэмжиж байгаа. Гэхдээ одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувь гэж болмооргүй байна. Тиймээс одоо байгаа түвшин гэсэн томъёоллоо өөрчилмөөр байна. Байнгын хороон дээр 58,3 хувь гэдэг санал дэмжигдээгүй. Дэмжигдээгүй учир нь томъёололдоо байгаа юм биш үү? Сангийн яамны яриад байгаагаар энэ тоо 2015 оны төгсгөлд хүрэх тоо байхгүй юу? Ер нь өрийн таазыг бид нэмэгдүүлж байгаа. Өрийн хязгаар дотор хөнгөлөлттэй урт хугацаатай зээлийг хэрэглэх төсөл тооцогдсон уу? Өрийн удирдлагын тухай хуулиа баталчихвал эргэлзээ ойлгомжтой болно. Өрийн хуулийг өргөн бариад жил боллоо. Хуулиа хэзээ батлах вэ?

bolorТөсвийн байнгын хорооны дарга Б.Болор: 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Энэ удаагийнх бол төсөөлөл юм.Өнөөдөр бид нөхцөл байдалтай уялдаад төсвийн тодотголоо батлах шаардлагатай байна. МАН-ын бүлгийн гишүүд 58,3 хувийг ямар учиртай тоо вэ гэдгийг тодорхой хүргүүлсэн. Энэ Засгийн газар байгуулагдахдаа бусад намтай хамтарч байгуулагдсан. Бид ажлаа эхэлж байна. Засгийн газрын оруулж ирсэн саналыг УИХ дэмжих нь зүйтэй юм. Төсвийн тодотголоо хэлэлцэхдээ энэ оны төсвийн хүрээнд хийсэн. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа" гэв. Өрийн таазыг 60 хувьд хүргэхийг УИХ-ын гишүүдийн 8 хувь буюу 4 гишүүн дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг дэмжээгүй учир байнгын хороонд хүргүүллээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.