Монголд цалин яагаад бага байдаг вэ?

Д.Тулга / Нүүр

munguДэлхийн ихэнх улс цалингийн доод хэмжээг улирал тутам үнийн өсөлт, хүн амын худалдан авах чадварт нийцүүлэн шинэчлэн тогтоодог байна. Гэтэл Монголд эдийн засгийн өсөлтийн чагтан түгжээс нь цалин болсон аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, доктор профессор Ж.Дашхүү өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрээр “Монголд цалин бага байгааг хоёр үндэслэлээр авч үзэж болох юм. Нэгд, цалин бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь “үлдэгдэл”-ийн буюу тогооны ёроолоос авсан “хусам”-ны дайтай байна. Ийм бага мөнгөөр ноогдлын хуваарилалт хийж байна. Олон улсын жишгээр орлогын хуваарилалтад цалинг эхний ээлжинд авч үздэг. Цалингаар нь монгол хүнтэй харьцвал нохойноос дорд үзэгдэнэ. Хоёрт, Монголд хөдөлмөрийн мөлжлөг К.Марксын тодорхойлсон ангийн тэмцлийн хуульд заасан шиг нийгмийг цочроож, дохио өгч байна” хэмээн хэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.