Өвөрмонгол малчин олны өмнө амиа хорложээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Абаг сумын 45 настай малчин Төмөр сумынхаа захиргааны үүдэнд өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрээр бэлчээр газрыг нь төр хууль бусаар булааж авсныг эсэргүүцэн ийнхүү амиа золиосолсон аж.

Малчин Төмөр “Ядуусыг тэтгэх” гэх төслийн хүрээнд бэлчээрийг нь хурааж авсан захиргааны шийдвэрийг олон жил эсэргүүцэн тэмцсэн нэгэн байжээ. Түүнчлэн өчигдөр Өвөрмонголын төв Хөх хотын захиргааны ордны өмнө 300 гаруй өвөрмонгол малчин бэлчээр нутгийг нь эргүүлэн өгөхийг шаардан жагссан хэмээн тус сайтад мэдээлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.