Японы тал лалын хэт даврагчдын тавьсан болзлыг зөвшөөрөв

Д.Тулга / Гадаад мэдээ

japanЯпон улсын Засгийн газар “Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлд барьцаалагдсан сэтгүүлчээ суллахын тулд тэдний хүсэлтийг хангахаар болжээ. Тодруулбал, тэд эдүгээ 47 настай Кэнжи Гото сэтгүүлчийг Иорданы шоронд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Рашивагаар солихыг хүссэн билээ. Үүний зэрэгцээ Иорданы тал Лалын улсад өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард барьцаалагдсан нисгэгчээ суллуулах хүсэлтэй байгаа аж. Японы тал Лалын улстай Иорданы Засгийн газраар дамжуулан хэлэлцээ хийх бөгөөд сэтгүүлч Кэнжи Гото, Иорданы нисгэгч нарыг хэт даврагч Сажида аль-Рашива гэгчээр солилцох хэлэлцээр хийхээр болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.