Хэлэлцүүлэгт урьж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд нэгдүгээр сарын 21-ний 12.00 цагт "Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт элэгний В, С вирусийн эмийн үнийн зөрүү болоод хүүхдийн эмнэлэг, мэдрэлийн мэс засал, хорт хавдар зэрэг тулгамдсан асуудлуудын талаар ярилцана. Хэлэлцүүлэгт ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, ардын эмч Ж.Хайрулла, Д.Малчинхүү, АШУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Костя нарын хүмүүс оролцоно. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:02

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.