ОУХМ Г.Отгонцэцэгийг Казахстан улсын иргэн болох ёстой гэжээ

Д.Тулга / Спорт

Монголын жүдо бөхийн холбоо болон Казахстаны жүдогийн холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу манай 48 кг-ын шилдэг бөхчүүдийн нэг ОУХМ Г.Отгонцэцэг тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон билээ. Энэ талаар 1985-1992 онд Монгол Улсын шигшээ багийн захирлаар ажиллаж байсан, өдгөө Казахстаны Соёл, спортын яамны харьяа шигшээ багуудын дэд захирлын албыг хашиж буй Болат Хавлахат “Г.Отгонцэцэг Казахстаны иргэн болох ёстой. Түүнд бэлтгэл сургуулилтын хэмнэлээ алдахгүйн тулд дасгалжуулагчаа авчрахыг зөвшөөрсөн” хэмээн ярилцлага өгчээ. Мөн улсын гурван удаагийн аварга, жүдо бөхийн ОУХМ Б.Хишигбаяр Сингапурын нэрийн өмнөөс барилдахаар болсон гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор гэрээ хэлцэл хийгдээгүй байгаа бөгөөд өөр улсын нэрээр барилдах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэрээр жүдогоор 10 гаруй жил хичээллэхдээ нэг ч удаа олимп, ДАШТ-д оролцож үзээгүй учраас дээрх шийдвэрийг гаргажээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.