Вашингтон хот дахь GOOGLE компаниар зочилсон нь…

Д.Тулга / Орон нутаг

“Улс төрд шинэ манлайлагч төсөл” зорилтот төслийн дөрөвдүгээр шатанд шалгарч үлдсэн 30 оролцогч АНУ-ын Вашингтон хотноо манлайллын тусгай хөтөлбөрт суралцаж байхдаа энэ сарын 11-ний өдөр Google компанид зочилсон юм. Мэргэжил нэгт хоёр инженер залуу биднийг угтан авч Google-ийн хөгжүүлж буй шинэ төслүүдийн талаар бидэнд товч танилцууллаа.

Би байрандаа эргэж ирээд энэ төслүүдийн нь талаар судалж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм.

- Digital Attack Map – Интернет сүлжээгээр дэлхий дахинд DDos (Distributed Denial of Service) Attack-н урсгал хэрхэн явагдаж байгааг яг одоогийн байдлаар буюу бодитоор харуулж өгдөг үйлчилгээ.

Google Ideas болон Arbor Networks хамтран уг төслийг хэрэгжүүлж байна. Энэ халдлагын урсгал ямар байдалтай байгааг доорх холбоосоос харж болно: http://www.digitalattackmap.com/

- Project Shield – Google дэд бүтцийг ашиглан өөрийн вэб сайтаа DDos (Distributed Denial of Service) Attack-с хамгаалах үйлчилгээ гэж ойлгож болно. Уг үйлчилгээг ашиглавал өөр веб сайтаас хостингийн байршлаа өөрчлөлгүйгээр google-ийн дэд бүтцээр дамжуулан контентуудыг хүлээн авч болно. Энэ нь танд нэлээн хэрэгтэй байх шүү. Хамгийн гол нь үнэгүй. Өөрийн веб сайтыг уг халдлагаас хамгаалмаар байгаа бол дараах холбоосоор орж вэбээ бүртгүүлээрэй: https://projectshield.withgoogle.com/en/

- uProxy – Интернет хэрэглээг хязгаарладаг улсад байгаа хүн uProxy-г ашигласнаар тухайн оронд хязгаарласан хаалттай сайтууд руу хандах боломж олгогддог. uProxy нь ашиглахад хялбар, интернет рүү нэвтрэх peer to peer gateway юм. Хэрэв та Иранд ч юмуу Хятадад яваа бол uProxy-г татаж аваад суулгачих, мэдээж хамтрах найз чинь бас суулгасан байх шаардлагатай, тэгээд өөр улсад байгаа найзынхаа интернет холболтыг ашиглан хаалттай сайт руу хандаж чадна. Энэ холболт нь нууцлал маш өндөртэй учир хэн нэгэн дундаас нь халдлага хийх боломжгүй гэж ойлгож болно. Уг төслийг Вашингтоны Их Сургуулиас санаачлан Google-тэй хамтран хийж байна. Програм хангамжийн хөгжүүлэгч болох инженерүүд уг төсөлд сайн дураар хамтран ажиллах боломжтой. Сонирхож байвал дараах холбоос руу ороорой. https://www.uproxy.org/#join

Эдгээр төслүүдийн талаар илүү мэдмээр байвал хайлт хийгээд сонирхоод үзээрэй.

Мэдээллийн технологийн салбарын Монгол залуус маань тус тусдаа маш чадварлаг ч өөрсдийн мэдсэн мэдлэг мэдээллээ хуваалцах тал дээр бага зэрэг дутмаг санагддаг. Бусад оронд энэ салбарынхан мэдсэн, сонссон, сурснаа харамгүйгээр хуваалцан хөгжлийг илүү хурдтай болгоод байх шиг санагддаг.

Нээрээ би боломжийг ашиглаад Product Manager Justin Kosslyn-с Google-д ажилд орохын тулд ямар шалгуурыг давах ёстойг асууж амжсан шүү.

Justin Kosslyn:

“Тусгай шалгуур гэж байхгүй. Өөрсдөө ч ажилд орох санал тавьж болно. Эсвэл таньдаг хүнээр дамжуулан санал болгож ч болдог. Ихэвчлэн олон шатны ярилцлагад оруулдаг. Мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг оюутнууд дадлага хийх хүсэлт явуулан, сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах нь манайд ажилд орох хамгийн өндөр боломж” гэж хэлсэн шүү.

Дэлхий даяар Мэдээллийн технологийн салбарыг чухалчлан хөгжүүлж байгаа энэ үед дэлхийн тавцанд хөл нийлүүлэн алхах хүртэл Монгол инженерүүд биднээс их хүчин чармайлт, хамтын ажиллагаа, улсаас нь дэмжлэг хэрэгтэй гэж боддог.

Дашрамд дурдахад Google компанийг – Ларри Пэйж, Сергей Брин нар Станфордын Их Сургуульд докторын зэрэг хамгаалж байх үедээ байгуулж, 1998 оны 9 сарын 4-нд хувийн компани болсон. Google компанийн зорилго нь “Бүх л мэдээллийг дэлхийн дахинд хэрэглэх боломж олгохоор зохион байгуулах” гэж тодорхойлсон.

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч А.Батчимэг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:14


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.