Шинзо Абэ: Манай улсын хоёр иргэнийг суллахыг шаардаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

ислам

“Исламын улс”-ын алан хядах бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалан, 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхийг шаарджээ. Франц, Бельги улсуудад болсон халдлагын дараа дахин исламын шашинтнууд ийм явдал гаргаж байгаад олон улсын ажиглагчид шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

ислам

Япон улсын хоёр иргэн өнгөрөгч онд Сири улс руу баримтат кино хийх зорилготой яваад ор сураггүй алга болсон байжээ. Кенжи нь 10 дугаар сард ор сураггүй алга болсон бол Харуна нь 8 дугаар сард алга болсон аж. Хэт даврагчид Япон улсын хоёр иргэн болох Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгээ олон нийтэд цацсаны дараа Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида АНУ болон Франц улсын эрх баригчдаас тусламж хүссэн байна.

Энэ асуудлаар тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ “Бид хэт даврагчдад буулт хийсэн, хүсэлтийг нь зөвшөөрөх боломжгүй. Тиймээс манай улсын хоёр иргэнийг суллахыг шаардаж байна” хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Японы Засгийн газраас алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж буй орнуудад 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн нь хэт даврагчдын дургүйг хүргээд байгаа бололтой. Хэт даврагчдын хувьд энэ нь анхны барьцаалалт биш бөгөөд өмнө нь АНУ-ын иргэн Жон Кэнтли гэх эмэгтэйг барьцаалж байсан юм. Мөн АНУ-ын сэтгүүлч Стивен Сотлоффыг барьцаалсынхаа дараа амь насыг нь хөнөөсөн байна. Одоогоор Японы талаас өөр шийдвэр гаргаагүй хэвээр байгаа аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.