Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. УИХ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, УИХ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын дарга 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 08 тоот захирамж гаргасан байна. Захирамжид дурдсанаар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн зүгээс “Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон үр дагавар, учир шалтгаануудыг харгалзан товчоор хэлбэл “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт, санал гаргав.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.