Хүүхэд тээвэрлэж буй машин бүр дээр сэрэмжлүүлэх хуудас наана

Д.Тулга / Нийгэм

Он гарсаар 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүний 20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орсон бөгөөд хоёр хүүхэд нь амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байгаа юм. Тэгвэл энэхүү осол аваараас урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газартай хамтран МЗХ - ны дэргэдэх Авто замчин Залуучуудын Холбооны санхүүжилтээр хийгдсэн 2000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр дээр наах аж. Энэ нь жолооч болон хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох юм. Мөн МЗХ, НЗЦГ-тай хамтран хүүхдийг осол аваараас сэргийлэхэд чиглэсэн нийгмийн шторк хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацах юм байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн ч энхрий бяцхан үрсийнхээ төлөө энэхүү сануулгыг машиндаа нааж бусдадаа анхааруулаарай.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.