МАН-ын гишүүд ахмадуудад зориулж хууль гаргана

Д.Тулга / Улстөр

manУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар ахмад настан, хөгжлийн бэрхлээлтэй иргэдэд зориулж Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Энэ талаараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.

Энэхүү хуулийн төсөл нь бодлогоос бүрдэж байгаа аж. Түүнд ахмад настны өнөөдрийн авч байгаа тэтгэвэр тэтгэмжийг зөв оновчтой зохистой хэлбэрт шилжүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан нэмэхээр тусгажээ. Мөн ахмадуудын дунд судалгаа хийж үзэхэд орон сууцны асуудал хүндээр тусч байна гэв. Үүнийг шийдэх арга зам Монголын төрд байгаа гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тухайлбал, татвар төлөгчдийн мөнгө төсвөөр дамжаад томоохон орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээнд буцалтгүй тусламж хэлбэрээр орж байна. Нэгэнт инженерийн шугам сүлжээнд татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр дамжуулж тухайн барилгын компаниудад олгож байгаа бол нийт мөнгөтэй дүйцэхүйц хэмцээний орон сууцыг төр эзэмшилдээ авч нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж ахмадуудад, залуу гэр бүлд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст уян хатан нөхцөлтэйгээр олгож болно” гэв. Мөн ахмадын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд амралт сувиллын асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.