Снукер бильярдын эмэгтэйчүүд аваргаа шалгарууллаа

Д.Тулга / Спорт

Монголын Снукер бильярдын Эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Snooker NB club”-т зохион байгуулагдлаа. Тус тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын бильяардын холбоо, Снукер NB клуб, Чингис майнинг группээс зохион байгуулсан тэмцээнд 80 гаруй тамирчид бүртгүүлснээс чансаа өндөр 16 тамирчин оролцсон юм. Тус тэмцээний нэгдүгээр байрт “Эфэс” клубын тамирчин спортын мастер Б.Нарантуяа хоёрдугаар байрт “Snooker NB club” –ын тамирчин спортын мастер Ж.Отгонбаяр гуравдугаар байрт спортын мастер “Сондор” клубын тамирчин дэд мастер Д.Мөнхзул нар шалгарсан юм. Тамирчид ирэх дөрөвдүгээр сард ОХУ-д Ю.А.Гагарины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.