Монгол улс дахин зээл авах хэрэгтэй гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

"Синьхуа" агентлагийн сэтгүүлч Mioh Song энэ сарын 20-ны өдөр Xinhuanet.com сайтад Монгол Улс 2017 онд “дампуурна” гэсэн утгатай мэдээ бичжээ. Тэрээр мэдээндээ “Өнгөрсөн мягмар гаригт Монголын парламент Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын өчигдрийн хуралдаан дээр Монгол Улсын гадаад өр 2.36 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн байна.

Харин гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь гэж заасныг 58.3 хувь болгон баталжээ. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүн болох түүхий эдийн үнэ буурсан. Энэ байдлаас болж Монгол Улсын гадаад валютын нөөц багасч, долларын ханш өсч байна. Монгол улсын экспортын 90 гаруй хувь нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалаас бүрддэг. Харин шинжээчид Монгол Улсын Засгийн газар дахин зээл авахгүй бол 2017 оны 4 сар гэхэд дампуурна хэмээн таамаглаж байна” гэж мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.