Саудын Арабын хаан Абдулла таалал төгсөв

Д.Тулга / Гадаад мэдээ

abdulla2005 онд Саудын Арабын хаанаар өргөмжлөгдсөн Абдулла бин Абделазиз эмнэлэгт таалал төгсчээ. Өнгөрсөн баасан гаригт түүний дүү, угсаа залгамжлагч хунтайж Салман хаан болсныг мэдэгдсэн талаар ВВС мэдээлжээ. Эдүгээ 79 настай Салман таалал төгссөн хааны эцэг нэгтэй дүү аж.

Хаан Абдулла 91 насандаа таалал төгссөнийг өнөө өглөө Саудын Арабын хааны шүүх телевизээр мэдэгджээ. Абдулла уушгины халдварт өвчин тусч, саяхан эмнэлэгт хэвтжээ. Тэрээр 2012 оны 11 дүгээр сард нурууны мэс засалд орсноосоо хойш гадаад улсад болсон арга хэмжээнүүдэд оролцоогүй байна. Тухайлбал, саяхан Катарын нийслэл Доха хотод болсон Персийн булангийн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцоогүй аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.