Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

трамп

Дэлхийн тэрбумтнуудын нэг Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Өдгөө 69 настай Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснээ зарлахдаа “Хэрвээ би ялах юм бол шинээр байгуулагдаад удаагүй “Исламын улс” бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоож, хэт даврагчдын эсрэг ажлуудыг хийхээс гадна АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэжээ.

Дональд Жон Трамп нь 1946 оны долдугаар сарын 14-нд дөрвөн хүүхэдтэй айлд төржээ. Тэрээр багадаа ихэд сахилгагүй хүүхэд байсан гэдэг. Эцэг эх нь түүнийг Формдхамын их сургуульд суралцуулахаар явуулжээ. Сурч байх үедээ эцэгтэйгээ зөвлөлдсөний эцэст Огайо муж дахь дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдан авчээ. Сонирхолтой нь, Трампын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсэний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн байна. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн заржээ. Ийнхүү түүний бизнесийн амжилтын гараа эхэлсэн түүхтэй. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын дээгүүрт явдаг тэрээр энэ удаад улс төрд хүч үзэхээр шийдсэн аж.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.