Архангайн Тариатын цагаан идээний худалдаа болж байна
Бөхийн өргөөнд Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Тус сумын иргэд нийт 10 гаруй төрлийн 60 гаруй тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ худалдан борлуулж байгаа аж.
Өнгөрсөн жил тус аймгийн Чулуут сумын иргэд Скай худалдааны төвийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдийн сэтгэлд хүрсэн худалдаа, үйлчилгээ үзүүлжээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас энэ жил Тариат сумын малчдаас өөрсдийн гараар хийсэн идээний дээжээрээ нийслэлчүүд, дүүргийн иргэдэд худалдаа явуулахыг хүссэн байна. Ченжийн гар дамжаагүй, малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан идээний худалдаа энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх ажээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:56
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:56