Н.Алтанхуяг Засгийн газрыг шүүмжлэв

Д.Тулга / Улстөр

altanhuyag

Монгол Улсын экс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдрөөс ажилдаа орсон байгаа бөгөөд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцож эдийн засгийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “энэ оны төсвийн тодотголоо хурдан баталж болдоггүй юм уу. Өнөөдөр нэгдүгээр сарын 23 болчихоод байна. Төсөв тойрсон бүтэн популизм явж байна гэж би харж байгаа. Эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй. Наад популизм чинь хэтэрлээ, Ч.Сайханбилэг ээ. Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулаад амь гаргая гэж байгаа бол буруу. Нийлээд бүх зүйл сайхан болгоно гэсэн яасан бэ. Бидний үед ийм алхам хийх нөхцөл байдал байсан ч бид хийгээгүй. Түүний оронд УИХ-ын батлаад хаясан дутуу орхисон барилгыг зарах юм бол үр ашигтай. Өнгөрсөн Засгийн газарт ТЕГ-ын байшинг зарсан. Түүнээс 14 тэрбум төгрөг олсон. Та нар 211 мянган ээжид өгдөг 24 тэрбум төгрөгөөс 5 тэрбум төгрөг өгнө гэж дэмийрч байхаар хэрэггүй байшингуудаа зар. Эдийн засгийн хувьд ч хувийн хэвшилд өгчихвөл ашигтай. Ч.Сайханбилэг бид хоёр хамтраад ажиллаж л байсан. Арга барил чинь үндсээрээ буруу байна” хэмээн шүүмжлэв.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.