Элэгний С вирусын “Sofosbuvir” эмийг “Омбол” компани нийлүүлнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

“Sofosbuvir” Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа вирусын эмүүдийг гаалийн татвараас чөлөөлөх, вирусын эмчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүнээс гадна вирусын зарим оношлогооны төрлүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэх мэтчилэн нарийн тодорхой зүйлүүд орсон хөтөлбөрийг маань үргэлжлүүлээд яваач ээ хэмээн шинэхэн сайдаас хүсчээ. Түүний саналыг Г.Шийлэгдамба сайд хүлээн авсан тул элэгний С вирусыг эмчлэх “Sofosbuvir” эм Монголд орж ирэхээр болсон.

Ж.Амарсанаагийн хэлснээр, энэхүү эм дангаараа 50 хувь хүрэхтэй үгүйтэй вирусыг устгах чадвартай аж. Харин зөв эмтэй хавсарч чадвал вирусыг зуун хувь ч устгаж чадах үр дүнтэй эмчилгээ болох юм байна. Тэрээр хэлэхдээ “Дараа дараагийн эмүүд нь бүртгэгдэж байж үүнтэй хавсрах эмүүд орж ирнэ. Магадгүй бие даасан өөр эмүүд ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхлээр одоо Монгол улсад бүртгэгдсэн эмүүд дотроос “Sofosbuvir” эмтэй хавсраад хэрэглэх хоёр эм байгаа. Нэг нь бол Пег-Интерферон, нөгөөх нь Рибавирин гэдэг эм. Рибавирин гэдэг эмтэй хавсраад эмчилбэл Монгол хүнд 76 хувийн үр дүн өгөх боломжтой. Яагаад гэвэл Монголчуудын хувьд С вирус голдуу нэгдүгээр гепотип байдаг. Хэрвээ Пег-Интерферонтой дээр нь Рибавиринтай гурвалсан эмчилгээ хийх юм бол 90 хувиас илүү үр дүнг үзүүлэх боломжтой” гэв. Дашрамд хэлэхэд, “Sofosbuvir” эмийн албан ёсны дистрибьютер нь “Омбол” компани юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:59


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.