Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүдийг баривчиллаа

Д.Тулга / Хууль

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо энэ сарын 6-ны өглөө үүрээр 04.00-05.00 цагийн хооронд 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан. Өнөөдөр өглөө гэмт этгээдүүдийн унаж зугтсан машиныг олсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дөнгөж сая уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагч нар баривчилсан байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.