Зарим оршуулгын газрыг хаалаа

Д.Тулга / Нийгэм

orshuuУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолоор цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийгдэж болох зөвшөөрөгдсөн оршуулгын газрууд болон нөөцгүй болж, хаагдсан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоожээ. Цаашид нийслэлийн иргэд дараахь оршуулгын газруудад далд хэлбэрийн оршуулгын зан үйл үйлдэхийг албан ёсоор зөвшөөрсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/, Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/, Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га, ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/

Харин чандарлаж оршуулах хэлбэрийн оршуулгын зан үйл үлдэх оршуулгын газраар бидний мэдэх одоо ажиллаж байгаа хотын баруун хэсэгт орших СХД-ийн 32-р хороонд байрладаг “Буяны төв цогцолбор-1”/17.3га/, хотын зүүн хэсэгт буюу БЗД-ийн 20-р хороо Гачууртын Баянтөхөмд оршдог “Буяны төв цогцолбор-2” /2.0 га/-ыг тус тус албан ёсоор зөвшөөрч баталлаа.

Мөн дээрх тогтоолоор оршуулах талбайн нөөцгүй болсон, дахин оршуулга хийхийг хориглосон оршуулгын газрын байршил, талбайн хэмжээг тогтоосон юм. Үүнд: Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/ оржээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.