Татвараа нэмж, дэд сайдуудаа авч үлдлээ

Д.Тулга / Улстөр

uih

2015 оны төсвийн тодотголын асуудлыг Төсвийн байнгын хороо болон, УИХ-н чуулганаар хэлэлцсээр байна. Чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гаригийн үдээс хойш эхэлсэн ч Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хэлэлцэхээр болсон юм. Төсвийн байнгын хороогоор “бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” саналыг оруулж ирснийг байнгын хорооны гишүүд дэмжсэн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэд сайдуудын орон тоог хасах асуудлыг хэлэлцээд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дэд сайдуудын орон тоо байх шаардлагатай, хасагдвал Үндсэн хууль зөрчигдөнө гэсэн юм. Тиймээс дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг танах саналыг хэлэлцэх боломжгүй гэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээд байгаа.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хүн амын орлогын албан татвар тэргүүтэй хэд хэдэн татваруудыг нэмэгдүүлж, орлогыг 5 тэрбумаар нэмэхээр болсон. Гэтэл нэг дэд сайдын жилийн зардал 34.7 сая төгрөг байдаг. Засгийн газрын 17 дэд сайдын жилийн нийт зардал нь 590 сая төгрөг болно. Машин унаж, цалин авдаг дэд сайдуудаа цөөлж хагас тэрбумыг хэмнэхийн оронд татвараа нэмсэн дээр гэж үзлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.